/ Бидний тухай / Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс / Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс

Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Цагдан сэргийлэх анги нь анх Цэрэг ба Нийгмийн аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын 1958 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 104 дүгээр тушаал /СНЗ, МАХН-ын Төв хорооны 1958 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 29/27 дугаар тогтоол/-аар байгууллагджээ.

Зүүнхараа цагдан сэргийлэх ангийн түүхэн замнал

Тус Цагдан сэргийлэх ангийг 1961 оны 06 дугаар сарын 23-нд гарсан НАХЯ-ны сайдын 395 дугаар тушаалд “Сэлэнгэ аймгийн хэлтсийн Зүүнхараа дахь Цагдан сэргийлэх ангийг татан буулгаж, Төмөр замын Зүүнхараа дахь тасагт нэгтгэн Төмөр замын Зүүнхараа дахь тасаг болгон өөрчилж, даргаар дэд хурандаа Дармааг томилжээ.

Мандал, Түнхэл, Баянгол, Зүүнхарааг бүсээр нь хариуцаж ажиллахаар төлөвлөсөн боловч тухай нөхцөл байдлаас шалтгаалан Зүүнхараа хотод Цагдан сэргийлэх ангийг 1962 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 376 дугаар тушаалаар дахин байгуулсанаар  Зүүнхараа хотын цагдан сэргийлэх ангийг татан буулгасан байна.

ЦАГДАН СЭРГИЙЛЭХ АНГИ, ХЭЛТСИЙН ДАРГА НАР

Зүүнхараагийн цагдан сэргийлэх ангийн дарга нар
1. д/х Баясгалангийн Шагдархорлоо. 1957-1958 онд
2. х/а Мядагийн Бат-Очир. 1958-1961 онд
3. д/х Сандагийн Дармаа. 1961-1962 онд Зүүнхараагийн Төмөр замын гүйцэтгэх тасгийн дарга байхдаа ангийг нэгтгэн удирдаж байв.
4. х/ч Өлзийдашийн Юндэндорж. 1962-1963 онд
5. х/а Дамбын Чойжилсүрэн. 1963-1965 онд
6. д/х Чүлтэмийн Пунцаг. 1965-1966-онд
7. Дамдингийн Наранцогт. 1966-1972 онд
8. д/х Аюушийн Сүхээ. 1971-1982 онд Зүүнхараа хотын ЦС анги, 1982-1987 онд Сэлэнгэ аймгийн ЦС хэлтсийн дарга
9. Сэржмядагийн Дашцэрэн. 1982-1985 онд
10. х/ч Цэнд-Аюушийн Чойжамц. 1986-1989 онд
11. д/х Дэмбэрэлийн Содномпил. 1989-1990 онд
12. д/х Дамбадаржаагийн Энхбат. 1990-1991 онд
13. х/ч Намжилын Нарандэлгэр. 1991-1992 онд

Мандал сумын цагдаагийн хэлтсийн дарга нар
14. х/а Жигжидийн Баярхүү. 1992-1994 онд
15. д/х Чулуунбаатарын Батсүх. 1994-1998 онд
16. х/а Далайхүүгийн Ядамдорж. 1998-2000 онд
17. д/х Даваасүрэнгийн Бат-Эрдэнэ. 2000-2006 онд
18. х/а Хувцагааны Батдорж. 2006-2012.09
19. х/а Цэрмаагийн Ганболд. 2012.09-р сараас

Цагдаагийн хэлтсийн нягтлан бодогчоор а/д Д.Мягмар, аж ахуйн ажилтнаар д/а Ганбаяр, Мэдээлэл судалгааны байцаагчаар, цагдаагийн дэслэгч Б.Батсүрэн, захиргааны тоо бүртгэгчээр, цагдаагийн дэд ахлагч Ц.Бямбадорж, Жижүүрийн офицероор а/д Ш.Эрдэнэбаясгалан, д/ч Б.Энхмандах, д/ч Ө.Энхтөр, а/а Я.Энхтөр, мэдээлэл хүлээн авагч цагдаагаар д/а Э.Гантулга, д/а С.Төртулга, д/а Б.Ариунболд, хүүхдийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Үржинханд нар ажиллаж байна.

 Хэв журмын тасаг

Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасаг нь ЦЕГ-аас батлагдсан орон тоогоор тасгийн дарга 1, хэв журмын ахлах байцаагч 1, хүүхдийн ахлах байцаагч 1, хариуцлагатай зохицуулагч 1, олон нийттэй харилцах ахлах байцаагч 1, хэсгийн байцаагч З, жижүүрийн офицер 3, ЭББ-ны эмч 2, дуудлага хүлээн авагч цагдаа 4, ЭББ-ны цагдаа 4, багийн цагдаа З, хэсгийн цагдаа 2, хэсгийн жижүүр цагдаа 4, эргүүлийн цагдаа 5, шүүхийн хуяг цагдаа 1 буюу нийт 36 алба хаагчаас одоо хэсгийн байцаагч 1, ЭББ-ны цагдаа 1, хэсгийн жижүүр цагдаа 1 дутуу ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг

Мандал сумын мөрдөн байцаах тасаг нь Мандал сум, Зүүнхараа хотын Цагдан сэргийлэх анги гэж байхад 1964 онд Прокурорын мөрдөн байцаах алба цагдан сэргийлэх ангид шилжиж ирснээр анх мөрдөн байцаагчтай болсон юм.
Анхны мөрдөн байцаагчаар нь д/ч С.Лувсанцэрэн томилогдон ажиллаж байсан ба Ц.Итгэл, Х.Говь, Д.Аюуш, Ц.Чулуут, Рэнцэнхүү, Содномцог, Д.Наранцогт, д/ч Д.Сандаг-Очир нарын мэдлэг чадвар өндөртэй, ажилч хичээнгүй хүмүүс мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа.

ЦЕГ-ын даргын 1992.09.03-ны өдрийн 268 тоот тушаалаар Мандал суманд Цагдаагийн хэлтэс байгуулагдахад “Мөрдөн байцаах тасаг” болон зохион байгуулагдсан байна.
Анхны мөрдөн байцаах тасгийн даргаар д/х З.Очирхуяг 1995 он хүртэл ажиллаж байсан ба д/х Д.Амгалан, д/х Х.Ганболд, х/ч Г.Оюунбаатар, х/ч Б.Борхүү нар ажиллаж, 2010 оноос хойш одоог хүртэл д/х Г.Зоригтбаатар ажиллаж байна.

Ахлах мөрдөн байцаагчаар х/ч Б.Цоодол, а/х Д.Баттулга, а/х Мөнх-Эрдэнэ, х/ч Ц.Ганболд, х/ч Б.Энхболд, мөрдөн байцаагчаар а/х А.Аргалант, а/х В.Энхболд, а/х Н.Дамдинсүрэн, а/х Б.Баттөр, а/д Б.Нямсүрэн, д/ч Ичинноров, д/ч А.Баадай, д/ч А.Ялалт, д/ч Б.Цогтбаатар, д/ч Отгонцэцэг, д/ч Дуламсүрэн, Б.Энхболд, Х.Зоригтбаатар нар ажиллаж байсан юм.

Шинжилгээний байгууллага нь Мөрдөн байцаах албанд харьяалагдаж байх үед шинжээчээр д/ч Д.Мөнхтулга, д/ч О.Золзаяа нар ажиллаж байсан байна.

Тус тасаг нь 1999, 2001, 2003, 2005 онуудад Цагдаагийн хэлтсийн “Тэргүүний тасаг”, х/ч Ц.Ганболд 1999 онд Аймгийн Цагдаагийн газрын, 2001, 2003, 2004, 2005 онуудад хэлтсийн “Хөдөлмөрийн аварга”-аар, х/ч Б.Энхболд 2001, 2005 онд УМБГ-ын “Шилдэг мөрдөн байцаагч”, 2003, 2004 онд хэлтсийн “Ажил мэргэжлийн аварга”-аар, а/х Ч.Амарбаяр 2006, 2007 онд хэлтсийн “Мэргэжлийн болон хөдөлмөрийн аварга”-аар  тус тус шалгарч байлаа.

Мөн тасгийн дарга, х/ч Г.Оюунбаатар, ахлах мөрдөн байцаагч, х/ч Б.Энхболд нар 2006 онд “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, мөрдөн байцаагч, а/х Н.Дамдинсүрэн УМБГ-ын шагналаар, 2008 онд тасгийн дарга, д/х Б.Борхүү “Цагдаагийн алдар” тэмдгээр, 2010 онд а/х Ч.Амарбаяр ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар, 2011 онд а/х Д.Өлзийхүү,  а/х Ч.Амарбаяр нар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

Нэг. Тасгийн даргаар

  1. д/х З.Очирхуяг             1993-1995 он
  2. д/х Д.Амгалан               1995-1997 он
  3. х/ч Х.Ганболд                1998-2000 он
  4. х/ч Г.Оюунбаатар        2000-2007 он
  5. х/ч Борхүү                        2007-2010 он
  6. д/х Г.Зоригтбаатар     2010 оноос одоог хүртэл ажиллаж  байна.

 Хоёр. Ахлах мөрдөн байцаагчаар

  1. а/х З.Очирхуяг             1980-1982 он
  2. а/х Мөнх-Эрдэнэ         1993-1995 он
  3. а/х Чимэддамба           1995-1996 он
  4. а/х Д.Баттулга             1996-2001 он
  5. а/х Ц.Ганболд               2001-2004 он
  6. х/ч Б.Энхболд               2004-2011 он

Гурав. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа

  1. д/ч С.Лувсанцэрэн        1964 -1965 он
  2. б/д Ц.Итгэл                      1965-1968 он
  3. а/д Х.Говь                           1968-1971 он
  4. д/ч Д.Аюуш                       1965-1968, 1972-1974 он
  5. а/д Ц.Чулуут                    1969-1973 он
  6. а/х Рэнцэнхүү                   1973-1974 он
  7. а/х Намхай                         1975-1986 он
  8. а/х Содномцог                 1974 -1988 он
  9. а/д Мөнх-Эрдэнэ            1990-1997 он
  10. а/х В.Энхболд                  1999-2000 он
  11. д/ч Баттулга                     1992-1995 он
  12. д/ч Ичинноров                 1993-1995 он
  13. д/ч Аргалант                    1986-1995 он
  14. д/ч  Гандаваа                     1989-1992 он
  15. д/ч Баадай                          1993-1994 он
  16. д/ч Б.Цоодол                    1984-1988 он
  17. х/ч Б.Баттөр                     1999-2002 он
  18. а/х Д.Баттөр                     2008-2009 он
  19. а/д Баттулга                    1992-1996 он
  20. а/х Ц.Ганболд                  1995-2001 он
  21. а/х Б.Энхболд                  1997-2004 он
  22. д/ч А.Ялалт                       1997-2000 он
  23. д/ч Б.Цогтбаатар           2001-2002 он
  24. а/х Б.Нямсүрэн                2002-2005 он
  25. д/ч С.Отгонцэцэг            2004-2005 он
  26. д/ч Г. Дуламсүрэн          2002-2003 он
  27. а/х Н.Дамдинсүрэн        2006-2008 он
  28. а/х  Х.Зоригтбаатар      2010-2011 он
  29. а/х Б.Одбаяр                      1998-2003, 2008 оноос одоог хүртэл
  30. а/х Ч.Амарбаяр                2004 оноос одоог хүртэл
  31. а/х Д.Өлзийхүү                 2008 оноос одоог хүртэл
  32. д/ч Б.Бадрал                      2010 оноос одоог хүртэл
  33. д/ч Б.Дониднинж            2011 оноос одоог хүртэл

Дөрөв. Зарлага цагдаагаар

  1. а/а Д.Рэнцэнжүгдэр          1994-1999 он
  2. д/а Э.Мөнхбаяр                   1999-2000 он
  3. а/ч Я.Энхтөр                         2000-2002 он

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
    түүхэн замнал
Эрэн сурвалжилж байна