/ / ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Тус Цагдаагийн газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Бугант тосгоны захирагчийн албатай хамтран аймгийн Засаг даргын А-270 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх, "Эко-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Байгалиа хамгаалъя" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, Ерөө сум, Бугант тосгоны нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 25-ны өдрүүдэд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, нөхөн сэргээлт нэрийн дор зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоож, техник хэрэгслүүдийг албадан буулгаж, байгаль экологид хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас 4 цэгт алба хаагч нарыг томилон ажиллуулж байгаа бөгөөд хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЖ, ҮР ХҮҮХЭДДЭЭ АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ ЭХ ДЭЛХИЙГ ҮЛДЭЭХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ.

Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.сСэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна