/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын #ахмад_дунд_залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын #ахмад_дунд_залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”

Тус Цагдаагийн газраас “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын #ахмад_дунд_залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Ахмадуудаасаа суралцъя” уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтанд тус Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн бэлтгэл хурандаа Р.Раднаадорж, аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний зөвлөлийн гишүүн О.Буянтогтох нар уригдан оролцож, төрийн албаны мөн чанар, албандаа хандах хандлага болон ажил амьдралын туршлагаасаа хуваалцлаа.

Цагдаагийн газрын хамт олон ахмадуудад хүндэтгэл үзүүлж “Монгол төрийн цагдаа” дууг дуулж, дурсгалын зураг татуулав.

Урилгыг хүлээн авч уулзалтанд ирсэн ахмадуудад талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна