/ / АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР:

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР:

 

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь эрүүлжүүлэх саатуулах байрны их эмч, хэв журмын цагдаа, харуулын цагдаа, цагдаа-жолооч, бичиг хэргийн эрхлэгч бичээч-архивчийн сул орон тоонд өрсөлдөх иргэд www.hrm.police.gov.mn сайтад бүртгүүлнэ үү.

Ажлын байранд тавигдах шаардлага:  

-Эрүүлжүүлэх, саатуулах байрны их эмчээр анагаахын чиглэлээр дээд боловсролтой, бага, их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 1 жил 6 сараас доошгүй жил ажилласан,биеийн өндөр 168 см буюу түүнээс дээш, эмчлэх үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, 35 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй

-Хэв журмын цагдаагаар эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй,

            -Харуулын цагдаагаар бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, хугацаат цэргийн албыг 8 сараас доошгүй хугацаагаар /биеэр/ хаасан байх, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй,

-Цагдаа-жолоочоор 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, В, С ангилалтай, бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй хүмүүсийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ныг хүртэл бүртгэнэ.

Холбоо барих утас: 99150475, 99083134.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.police.gov.mn сайтаас авах боломжтой”.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна