/ / Сэлэнгийн хөдөөд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн мөрдөстнүүд

Сэлэнгийн хөдөөд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн мөрдөстнүүд

 

Хөдөө газрын буйдхан сум, тосгонд 20-30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, зэрэг дэв дээгүүр “цагдаагийн дэд хурандаа” цолоор шагнагдсан хэсгийн төлөөлөгч Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд хуруу дарам цөөнхөн байдаг. Харин тус цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажил, амьдралын гараагаа эхэлсэн хийж бүтээсэн арвин туршлагатай алба хаагчид бий.

Тэдний ажил, амьдралын талаар Зууны мэдээ сонинд “Сэлэнгийн хөдөөд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн мөрдөстнүүд”, Монголын үндэсний телевизээр “Ажил амьдралын түүх” нэвтрүүлэгийг бэлтгэн алба хаагчдаа сурталчлах ажлыг зохион байгуулав.
Уншигч та бүхэндээ Зууны мэдээ сонины сурвалжлагч С.Уянга хэсгийн төлөөлөгч нартай хөөрөлдсөн тухай цөөн үгээр сийрүүлэн хүргэж байна.

File0000268

Бугант тосгоны цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Болд нь цагдаа болох хүсэлдээ хөтлөгдөн тус тосгоны цагдан сэргийлэх ангийн эрүүлжүүлэх, баривчлах байрны бага эмчээс ажлын гараагаа эхэлсэн нь саяхан мэт санагдаж байна гэж дурсаж байлаа. Цагдаагийн сургууль төгсөн тосгондоо хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд одоог хүртэл 28 жил тасралтгүй ажиллаж байна. Сумандаа гарсан хэрэг нэг бүрийг бүртгэлжүүлж, баримтжуулж авдаг нь дараагийн цагдаа нар хүмүүсээ судлаж, цаг алдахгүй хэргээ илрүүлэхэд их чухал юм. Бугант байгалийн баялаг элбэг ихтэй учир хаа газрын нинжа нар ирдэг, алт олдохгүй бол хулгай хийдэг учраас цагдаа нар долоо хоног болгон зургийг нь авч судалгаандаа авч, хүнээ сайн таньж мэддэг нь түүний туршлага, арга барилын нэг юм. Үүний үр дүнд “Ерөө суманд эзэнгүй хэрэг нэгч байхгүй” байв. Харин “Одоогийн хүмүүсийн бодол санаа хэцүү, толгойд нь байнга мөнгө бодогдож арга нь улам нарийсаж, хэрэгт холбогдвол танил талаараа яриулна, гэмт этгээдүүд хэргээ хүлээхгүй янз бүрийн арга хэрэглэнэ” хэмээн халаглаж суулаа.
Цагдаагийн дэд хурандаа Т.Болдын ажил хөдөлмөрийг үнэлж байгууллагын ажил мэргэжлийн 3 удаагийн аварга ажилтнаар шалгарч, ЦЕГ-ын “Жуух бичиг, баярын бичиг”, “Цагдаагийн гавьяа” тэмдэг, ХЗДХЯ-ны “Цагдаагийн алдар” тэмдэг, АХ-ын ойн медаль, аймгийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

Дулаанхаан тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа М.Батнасан “Цагдаагийн алба цаг наргүй ч эр хүний хийморийг сэргээсэн бахархмаар сайхан алба хэмжээн яриагаа эхлүүлэв. Анх 1983 онд Цагааннуур суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа их зүйлийг сурсан, унаа тэрэг байхгүй хөтөлгөө морьтой хэргийн хойноос явдаг байж. Хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа хөдөө малчдынхаа гэрээр нэг бүрчлэн ордог, айл өрхөөр орж хууч хөөрөх нь нутаг орноо, хүнээ таньж мэдэхэд хамгийн чухал юм. Тэрээр зөвхөн Ерөө суманд гэхэд 20 жил ажиллажээ, сумандаа хийж бүтээсэн зүйл их, өөрийн хашаа хорооны тохижилт, олон төрлийн жимс ногоо тарьсан нь түүний хөдөлмөрч занг илтгэнэ.
Цагдаагийн дэд хурандаа М.Батнасангийн ажил хөдөлмөрийг үнэлж “Дотоодын цэргийн алдар”, Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн тэмдэг, “Цэргийн хүндэт” медаль, “Цэргийн гавьяаны одон”, АХ-ын ойн медалиуд, НАХЯ-ны Сайшаалын үнэмлэх, “Онц хилчин” тэмдэг, Хилийн цэргийн 60-н жилийн ойн тэмдэг, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”, “Хүндэт тэмдэг”, Ерөө сумын Засаг даргын жуух бичиг 3 удаа, ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа”, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар медаль”, байгууллагын хөдөлмөрийн аварга 2 удаа, Хэрэг бүртгэх газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнагдаж байв.

Ерөө сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Н.Баярсайхан Алтанбулагаас ажлын гараагаа эхэлж, Орхон, Сайхан, Баруунбүрэн, Цагааннуур, Ерөө сумдад 26 жил зүтгэж яваа билээ. Сайн эрийн ард сайн гэргий байдаг гэдэг, амаргүй албыг залгуулахад ар гэр, гэр бүл маш чухал гэдгийг онцлон дурьдлаа. “Заримдаа хэдэн хоног, сараар гэртээ оролгүй явчихдаг. Тэгээд нэг л өдөр гэртээ орж ирнэ, үүнд нь бид дасчихсан” гэж түүний гэргий нь цай аягалангаа хүүрнэнэ. Цагааннуур суманд залуу халуун насаа өнгөрүүлсэн үе, 79 нууц далд хэргийг илрүүлж байснаа хуучилж суухад нь сэтгэл нь их догдолж байв. Цагдаа нарыг ширүүн дориун зантай гэж дүгнэх хүн олон ч эрхэм дэд хурандаагаас амар амгалан мэдрэгдэж байлаа.
Цагдаагийн дэд хурандаа Н.Баярсайханы ажил хөдөлмөрийг үнэлж ОХУ-ын “Онц хилчин” тэмдэг, байгууллагын өргөмжлөл, баярын бичиг, ажил мэргэжлийн аварга, Аймгийн “Тэргүүий хуульч” тэмдэг, “Хүндэт тэмдэг”, ЦБ-ын 80, 90-н жилийн ойн тэмдэг, Хилийн төлөө тэмдэг, Цагааннуур сумын Засаг даргын өргөмжлөл, жуух бичгээр удаа дараа шагнагдаж байв.

File0000303

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын эрхэм гурван дэд хурандаа гавъяаныхаа амралтад гарахаар залгамж халаагаа бэлтгэн, залуучууддаа ажлын туршлага, арга барилаа зааж зааварлан яваа нь цаанаа л тайван дөлгөөн мөртлөө цагдаагийн байгууллагын хорь, гучин жилийн түүхийг бичилцэж яваа эдгээр хүмүүстэй ярилцахад сэтгэлд нэг л дулаахан байв.

Сийрүүлсэн цагдаагийн хошууч Д.Отгонбаатар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Ned:
64.23.148.222
Wow, amazing weblog format! How long have you been blogging for? you make running a blog look easy. The whole look of your web site is wonderful, as neatly as the content! You can see similar: https://fordero.shop and here Fordero.shop
2024-02-09 05:45:43
Violette:
165.227.152.150
If you are going for best contents like myself, simply pay a quick visit this website everyday for the reason that it gives quality contents, thanks I saw similar here: ecommerce and also here: ecommerce
2024-03-02 17:59:48
Jacques:
162.244.146.162
Hello! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying to get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good gains. If you know of any please share. Cheers! You can read similar blog here: Ecommerce
2024-03-28 07:49:09
Sandy:
162.244.146.162
Hey! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I'm trying to get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good success. If you know of any please share. Cheers! You can read similar text here: Sklep
2024-03-29 06:17:36
Olivia:
146.59.127.92
Hi! Do you know if they make any plugins to assist with SEO? I'm trying to get my site to rank for some targeted keywords but I'm not seeing very good gains. If you know of any please share. Thanks! I saw similar blog here: Backlink Portfolio
2024-04-04 04:54:57
Monroe:
167.160.74.106
Hey there! Do you know if they make any plugins to help with SEO? I'm trying to get my site to rank for some targeted keywords but I'm not seeing very good success. If you know of any please share. Appreciate it! I saw similar text here: Scrapebox AA List
2024-04-04 21:28:36
Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна