/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаатай холбогдуулан голын эрэг дагуу суурьшсан иргэд, айл өрхүүдэд сонор сэрэмжтэй байж, үер, ус, аянга, цахилгааны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн:
1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;
2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;
4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;
5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;
6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна