/ / "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэлэнгэ аймгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл"-өөс тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, дүрмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор "Замын хөдөлгөөний цагаан толгой-2023" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 12 цэцэрлэгийн 120 хүүхэд 24 багш, сурган хүмүүжүүлэгч 44 эцэг эх асран хамгаалагч амжилттай оролцож багийн дүнгээр:
Тэргүүн байранд Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн "Цагдаагийн жавхаа" баг,
Дэд байранд Сайхан сумын 3 дугаар цэцэрлэгийн "Ирээдүйн эзэд" баг,
Гутгаар байранд Сайхан сумын 2 дугаар цэцэрлэгийн "Жавхаа" баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд хичээл зүтгэл гарган оролцсон нийт багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, бяцхан сурагч нартаа баяр хүргэж цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна