/ / ИРГЭДЭД МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА.

ИРГЭДЭД МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА.

Тус цагдаагийн газраас Алтанбулаг сумд байрлах Алтанбулаг боомт, Алтанбулаг чөлөөт бүс орчимд Валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг иргэдэд хуурамч мөнгөн тэмдэгтийн нууцлалыг таних, цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагад мэдээллэх талаар яриа таниулга хийж ажиллалаа.
Иргэд та бүхэн цахим орчинд өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх, Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх, Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслаж байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна