/ / НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН, ТУРШЛАГА СУДАЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН, ТУРШЛАГА СУДАЛЛАА.

Тус цагдаагийн газраас Сүхбаатар, Алтанбулаг сумдын гудамж, зам, талбайн теле хяналтын системийг өргөтгөх төслийг үе шаттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард байгуулагдсан Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэл хотод жишиг болсон үйл ажиллагааг болон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн туршлагыг судлахаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга, ахлах мөрдөн байцаагч, холбоо, мэдээллийн инженер нар “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааны талаар мэдээллийг сонсож, туршлага судлан ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна