/ / ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө цас орж, нутгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал муудах мэдээлэлтэй байх тул иргэд, жолооч, зорчигч та бүхэн хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:
1. Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах.
2. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх.
3. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх.
4. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих.
5. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах.
6. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэх.
7. Төөрч, осгохоос болгоомжлох.
8. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна