/ / ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө болон маргааш 03.21-ний өдөр ихэнх нутгаар цас орж өмнөд хэсгээрээ 18-24 м/с хүрч цасан шуурга шуурна. Иймд байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
--- Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,
--- Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
--- Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна