/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ “ТУУХАЙ ӨРГӨЛТ”-ИЙН ТЭМЦЭЭНД АЛБА ХААГЧ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ “ТУУХАЙ ӨРГӨЛТ”-ИЙН ТЭМЦЭЭНД АЛБА ХААГЧ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Мөрдөн байцаах албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд 2023 оны “Туухай өргөлт”-ийн тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны байранд зохион байгуулагдлаа.
Алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, олон улс, улсын аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас нийт 10 тамирчин 8 жинд хүч үзсэнээс Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Хандсүрэн “Хүрэл” медаль хүртлээ.
Нийт тэмцээнд оролцсон тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна