/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД “МОДОН БАРИЛДААН”-Ы ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД “МОДОН БАРИЛДААН”-Ы ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд “Модон барилдаан”-ы тэмцээн 03 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.
Алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, олон улс, улсын аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс болон Улаанбаатар цагдаагийн хүрээний 31 анги байгууллагын 321 тамирчид хүч сорин өрсөлдөж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын баг тамирчдаас -60 кг жинд Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.Бямбацог алтан медаль, -65 кг жинд Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Лхагвасүрэн хүрэл медаль, +75 кг жинд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлсэх саатуулах байрны дарга эмч, цагдаагийн хошууч Ц.Гиймаа мөнгөн медаль тус тус хүртэж
Багийн нийлбэр дүнгээр: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар ГУТГААР БАЙР эзэллээ.
Тэмцээнд амжилттай оролцож амжилт гаргасан алба хаагчдад спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна