/ / САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөний дэсийн дагуу Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр улирлын сахилга, ёс зүйн нөхцөл байдлын талаар танилцуулж, Сахилга ёс зүйн зөвлөлийн мэдээллийг сонсож ажиллалаа.
Мөн зөвлөгөөний хүрээнд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Наранбаяр "Гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх", Нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Үүрцайх "Цалин нэмэгдэл олгох талаар", Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Баярсүрэн "Авлигын тухай ойлголт" сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, алба хаагч нарын санал хүсэлтийг сонсон, Цагдаагийн газрын даргаас сахилгын зөвлөгөөнтэй холбогдуулан нийт алба хаагч нарт үүрэг чиглэл өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна