/ / “ХЯНАЛТ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

“ХЯНАЛТ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус цагдаагийн газраас тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил болон хүйтний хэм эрс нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хяналт тавих зорилгоор “Хяналт” тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Тусгай арга хэмжээний хүрээнд гэр хороолол, алслагдмал, харанхуй эмзэг цэгүүдэд хүрч ажиллах, аймгаас орох гарах хөдөлгөөн, төв болон гэр хорооллын замуудад хяналт тавих ажлыг эрчимжүүлэн, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад хүндэтгэлтэй хандаж, дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна