/ / БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД “САР ШИНЭ”-ийн ЗОЛГОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД “САР ШИНЭ”-ийн ЗОЛГОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/, Цагдаагийн газрын 2023 оны “Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө”-нд заасны дагуу XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн газрын алба хаагчдын нэгдсэн “Золголт”-ийн арга хэмжээг өнөөдөр буюу Шинийн гуравны билэгт сайн өдөр байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.
Золголтын арга хэмжээний үеэр Морин хуурын увидаст аялгуу, Монгол ардын уртын дууг эгшиглүүлж, алба хаагчдын дунд Шагайн наадгай /морь уралдуулах/, Дээлтэй Монгол, Монголын үндэсний уламжлалаар асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна