/ / “Хяналт шалгалт”-ыг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг

“Хяналт шалгалт”-ыг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг

Сэлэнгэ аймгийн нутгаар цас ихээр орж Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэж халтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбогдуулан тус цагдаагийн газрын алба хаагчид тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж оролцох талаар сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Иймд автозамуудад хальтиргаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа тул иргэд, жолооч, зорчигч та бүхэн хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:
1. Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах.
2. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх.
3. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх.
4. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих.
5. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах.
6. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэх.
7. Төөрч, осгохоос болгоомжлох.
8. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна