/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 101, ДОТООДЫН ЦЭРГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 101, ДОТООДЫН ЦЭРГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагч, ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, Цэргийн гавъяаны одонгоор 1, Ардын хувьсгалын 100 жилийн ойн тэмдэгээр 23, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар 1, Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух"-аар 2, Аймгийн Засаг даргын "Жуух"-аар 5, "Албаны төлөө" 1 дүгээр зэргийн медалиар 2, "Албаны төлөө" 2 дугаар зэргийн медалиар 5, "Албаны төлөө" 3 дугаар зэргийн медалиар 8, “Монгол цагдаа” тэмдэгээр 8, хамтран ажилладаг байгууллагын шагналаар 12 нийт 68 алба хаагч, ахмад ажилтнууд тус тус шагнагдлаа.
Нийт шагнагдсан алба хаагч, ахмад ажилтнууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦАГДААГИЙН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ БАЙГ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна