/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ГАЗРЫН "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

#Тус Цагдаагийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн газрын 2021 оны аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгуулав.#Тус Цагдаагийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн газрын 2021 оны аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгуулав.
#Тэмцээнд Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1, 2 дугаар баг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсэг, Ерөө сум дахь Цагдаагийн хэсэг оролцсон 9 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
#Тэргүүн_байранд: - Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 дугаар баг #Алтан_медаль
#Дэд_байранд - Мөрдөн байцаах тасгийн баг #Мөнгөн_медаль
#Гутгаар_байранд - Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1 дүгээр баг #Хүрэл_медаль хүртэж,
#Шилдэг_тоглогчоор: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1 дүгээр багийн тоглогч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүндалай шалгарлаа.
#Эмэгтэй алба хаагчид болон гэр бүлийн гишүүдийн дунд зохион байгуулсан "Буухай" тэмцээнд нярав, цагдаагийн дэд ахлагч Д.Мөнх-Оюун тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Тэмцээнд оролцсон баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна