/ / Бугант тосгоны цагдаагийн хэсэг

Бугант тосгоны цагдаагийн хэсэг

 

Бугант тосгонд 1972 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНМАУ-ын СНЗ-ын 56 тоот тогтоолоор цагдан сэргийлэх анги байгуулагдсан юм.

Анхны даргаар нь х/ч Г.Хандаа, эрүүгийн төлөөлөгчөөр б/д Д.Сүхбаатар, сэргийлэн хамгаалах байцаагч б/д А.Ёндонжунай, мөрдөн байцаагчаар Содномцог, автын байцаагчаар а/х Лхагва, нарийн бичгийн даргаар нь Үржин, цагдаагаар Д.Батдорж, Д.Бямбацогт, Д.Мягмар нар томилогдон ажиллаж байв.

Бугант тосгоны Ходоод гэдэг газарт “Хөдөлмөр хүмүүжил”, “Архины албадан эмчилгээний газар”, ”АА-ийн О17-р анги” тосгоны барилга байгууламжийг барьж байсан ба тухайн үедээ нийгмийн нөхцөл байдал хүндхэн газар байлаа.
Хилийн цэргийн ангийн салбар, Толгойтын алтны үйлдвэрийн харуул хамгаалалтыг гүйцэтгэж ажиллаж байсан ба 1974 онд Монголын анхны алтны шороон орд ашиглалтанд орж алт хамгаалах тусгай салааг тус ангийн харьяанд 17 цагдаагийн алба хаагчтай өргөжүүлсэн юм.

Тус ангийн даргаар:
1972-1975 онд х/ч Хандаа,
1975-1979 онд х/ч Д.Цэдэн,
1979-1985 онд х/ч Ц.Чойжамц,
1985-1987 онд а/х Д.Нарандэлгэр,
1987-1990 онд х/ч С.Саадэлэг,
1990 -1991 онд х/ч Б.Эрдэнэсамбуу,
1991-1993 онд а/д Д.Буянжаргал
2003 оноос д/х Т.Болд

Бугант тосгоны “Цагдан сэргийлэх анги” нь 1991 онд татан буугдаж “Цагдаагийн хэсэг” болон бүтэц орон тоо нь өөрчлөгдөж, хэсгийн дарга 1, хэсгийн төлөөлөгч 1, цагдаа 4 орон тоотойгоор өргөжсөн байна.

Хэсгийн төлөөлөгчөөр а/д Т.Болд, хэсгийн байцаагчаар д/ч О.Мөнхбаатар, Оюунзориг, а/а Ганболд, д/ч Н.Эрдэнэбаатар нар ажиллаж байсан ба 2009.04.01-2013.11 сар хүртэл х/ч Балжинням, 2003.11 сараас а/д Б.Нармандах ажиллаж байна.

Энэ хугацаанд эрүүгийн төлөөлөгчөөр б/д Буяна, а/д Цогоо, а/х Догсом, а/д  Батсүх, эдийн засгийн төлөөлөгчөөр  д/ч Владимар, д/ч Эрдэнэболд, б/д Д.Баярсайхан, а/д Буянжаргал, мөрдөн байцаагчаар  а/х Д.Цэвээн,  д/ч  Батбаяр, замын  байцаагчаар  а/х Цэвээннамжил, а/х Санжаасүрэн,  а/д Доржсүрэн,  а/х Баярсайхан, а/х Б.Ганхуяг, а/д Гэрэлт-Од, эрүүлжүүлэх байрны эмчээр а/д Сэдэдсүрэн, б/д Т.Болд, сэргийлэн хамгаалах байцаагчаар а/х А.Ёндонжунай, гэрээт хамгаалах салаан даргаар а/ч Нямхүү, а/х Шинжээ, а/х Мандах, нарийн бичгээр а/ч Үржин, а/ч Тунгалаг, Урансайхан, Мөнхцэцэг, үйлчлэгчээр Бадарч,  Бадамсүрэн нар тус тус ажиллаж байв.

Цагдаа а/а Ж.Жаргалсайхан 1987-2011 онд, а/ч Ганзориг 2007-2011 онд, а/ч Т.Мөнхбат 2007-2010 онд, а/а Г.Баярмагнай 2008.11.28-2013.07.01, а/ч М.Эрдэнэбаатар 2011.05-р сараас, а/ч Э.Хашбат 2011.07.05-2013.03.11 хүртэл, а/а Д.Баярмөнх 2012.12 сараас тус тус томилогдон ажиллаж байна.

Bugant TsX

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна