"ИРГЭН ТАНД ТУСАЛЪЯ" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"ИРГЭН ТАНД ТУСАЛЪЯ" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус Цагдаагийн газраас Монгол Улсын ерөнхийлөгчийн 97 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан "Иргэн танд тусалъя" нээлттэй өдөрлөгийг "Сэлэнгэ" олон улсын худалдааны төвд зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгийн үеэр 75 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 5 иргэнд шинээр хэвлэгдэн ирсэн жолооны үнэмлэхийг тарааж, 2 иргэнээс өргөдөл, гомдлыг хүлээг авч, 12 иргэнтэй ганцаарчлан уулзаж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн өдөрлөгийн үеэр хулгайлах, залилан мэхлэх, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг 500 ширхэгийг тарааж ажиллалаа.
АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.
https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/70181166_2466224213593513_648594521881313280_n.jpg?_nc_cat=103&_nc_oc=AQlEQt9769Jz4A5hKt7i2rrxt1_MEdiu9JnpgNzAGtXvme66UDaZ1qL5GGHxFXtizpY&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=e08cf113ef8ce8ce491f85ac1953dca6&oe=5E4F98F4