САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Тус Цагдаагийн газраас 2019 оны эхний хагас жилийн “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2019 оны 07 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Сахилга, хариуцлагын зөвлөгөөнөөр энэ оны эхний хагас жилийн сахилга, хариуцлагын талаарх мэдээллийг алба хаагчдад танилцуулж, алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсож, цаашид алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын саналыг хүлээн авч ажиллалаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн газрын алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 зөрчлөөр буюу 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Байгууллагын соёл, ажлын үр дүн нь алба хаагчдын хувийн сахилга батаас эхэлнэ.
НИЙТ АЛБА ХААГЧДЫНХАА ЦААШДЫН АЖИЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.