/ / "ТОРГОНЫ ЗАМ"

"ТОРГОНЫ ЗАМ"

"ТОРГОНЫ ЗАМ" ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИГИЙН ТАМИРЧИД ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРЭХ ҮЕИЙН ХАМГААЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус Цагдаагийн газраас Олон улсын түвшинд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн "Торгоны зам" авто ралли тэмцээнд оролцох тамирчид Оросын холбооны улсаас Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтоор орж ирэн, дамжин өнгөрөх үеийн хамгаалалт, зохицуулалтанд 120 цагдаагийн алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллагуудын 305 ажилтан, албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Алтанбулаг хилийн боомтоор "Торгоны зам" олон улсын авто ралли тэмцээнд оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, 4 онгоц нэвтэрч, хариуцсан нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн бөгөөд Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уралдаан зохион байгуулагдах үеийн хамгаалалтыг зохион байгууллаа.
ХАМТРАН АЖИЛЛАСАН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна