ИРГЭД, ОЛОН НИЙТЭД #СОГТУУГААР_ТЭЭВРИЙН_ХЭРЭГСЭЛ_ЖОЛООДОХГҮЙ_БАЙХЫГ_АНХААРУУЛЖ_БАЙНА.
Замын цагдаагийн тасгаас санамж, сэрэмжлүүлэг тарааж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх яриа таниулгыг жолооч, зорчигч нарт хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулсаар байгаа боловч #СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсээр байна.
Тухайлбал: Баяр наадмын амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил энгийн өдрүүдээс 3 дахин их бүртгэгдлээ.