"#Хүүхэд_хамгаалалд #эцэг_эхийн_оролцоо" сэдэвт өртөөчилсөн 2 дахь сургалтыг Ерөө суманд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалтанд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид хамрагдаж, "Хүүхдийн эрх, хамгаалал" ТББ-ын тэргүүн Д.Ундраа "#Хүүхэд_хамгаалалд_багш_нарын_оролцоо", хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнхзул "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, #Нэг_хором аяны талаар мэдээлэл хийв.
Тус сургалтыг Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын "Сэлэнгэ" нутгийн хөтөлбөртэй хамтран зохион явуулж байгаа юм.
#Хүүхдийн_эсрэг_хүчирхийлэлгүй #Сэлэнгэ_нутгийн_төлөө_хамтдаа.