/ / "Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа"-г олгожээ.

"Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа"-г олгожээ.

Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын 2018 оны А/116 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу тус Цагдаагийн газраас лавлагаа авах эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 иргэнд "Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа"-г олгожээ.

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан бичгээр лавлагаа авахдаа:

- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа авах эрх зүйн үндэслэл, түүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаарыг бүрэн гүйцэд бичих. /тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагаас олгоно/

- Хуулийн этгээдэд лавлагаа авч байгаа бол тухайн байгууллагын нэр, регистрийн дугаар, лавлагаа авах болсон шалтгааныг дурьдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаж ирүүлнэ. 
- Мөн гадаад орнуудад ажиллах, амьдрахаар виз мэдүүлж буй иргэд доох газруудаас иргэд иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгээ үзүүлж, үйлчилгээний хураамж төлсөн баримтаа авч ирэх ба тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад итгэмжлэл олгон авч болно.

/Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хажууд байрлах ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Лавлагааны сан буюу Цагдаагийн төв архивын байр болон “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн Дүнжингарав худалдааны төвөөс тус тус олгоно/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна