/ / ТҮҮХЭН ЗАМНАЛ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

      Ардын хувьсгал 1921 онд ялсны дараахан Ивцэг, Алтанбулагт хороон-дарга Дарьзаваар удирдуулсан сэргийлэх хамгаалах цэрэг суулгаж, Алтанбулагийн яамны сайд Билэгсайхан гүнд захируулж, хожим 1924 оны 08 дугаар сард “Ардын цагдаа” нэртэй цөөн тооны морин эргүүл, харуулын цагдааг Дотоодыг хамгаалах газраас Алтанбулаг хотноо суулгасан төлөөлөгчийн харъяанд ажиллуулж эхэлсэн нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын албан ёсны эх үүсвэр болсон гэж үздэг.
Цагдаагийн газар нь 1926 оны үеэс эхлэн Алтанбулаг дахь Дотоодыг хамгаалах ангийн харъяанд, 1931 оноос газар тариалангийн аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтэс байгуулахад түүний бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаад 1935 оноос “Цагдан сэргийлэх анги” болж өргөжсөн байна.

       Цагдан сэргийлэх хэсэг нь 1935 онд байгуулагдсан эхлээд Алтанбулагт ажиллаж байсан элчин консул, булигаарын болон архины завод, үнэт ангийн үсний төвлөрсөн агуулах, банк, гар үйлдвэрийн холбоо, хотын хоршоо зэрэг тэр үеийн улсын нэн чухал үйлдвэр, обьектуудыг хамгаалах үүргийг голлон гүйцэтгэж байжээ.
1935 оноос 1956 оныг хүртэл Ерөө, Шарын голын гүүр, Цагаан эрэгийн /одоогийн Сүхбаатар сум байгаа газар/ бараа бааз, албан агуулах, түүхий эдийн бааз зэрэг шинээр байгуулагдсан чухал объект газруудыг Цагдан сэргийлэх ангийн гэрээт сумангаар хамгаалах, элдэв гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг гүйцэтгэж байгаад 1956 онд Сэлэнгэ аймаг татан буугдахад зөвхөн Сүхбаатар суманд цөөн орон тоотой банк хамгаалах цагдан сэргийлэх хэсэг үлджээ.

      Энэ хэсэг нь Төв аймгийн цагдан сэргийлэх ангид харъяалагдаж байсан ба 1958 оноос эхлэн Цагдан сэргийлэх тусгай тасаг болж, 1959 онд Сэлэнгэ аймаг дахин байгуулагдахад Цагдан сэргийлэх анги болон өргөжиж, 1981 он хүртэл Цагдан сэргийлэх анги нэртэйгээр ажиллаж ирсэн ба 1981 оны 02 дугаар сараас МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 51 дүгээр тогтоолоор “Цагдан сэргийлэх хэлтэс” болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1992 оноос “Цагдаагийн газар” болон өөрчлөн зохион байгуулагдсан юм.

       Сэлэнгэ аймагт тус Цагдаагийн байгууллага үүсэн байгууллагадаж эдүгээ 1992 онд тус Цагдаагийн газрын орон тоо, бүтэц, зохион байгуулалтанд томоохон өөрчлөлт хийгдэж, харъяандаа Цагдаагийн хэлтэс 2 /Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс/, цагдаагийн хэсэг 3 /Бугант, Баянгол, Алтанбула/, гэсэн бүтэц зохион байгуулалттай болон өргөжиж, төвдөө Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, захиргааны удирдлагын тасаг албад, нэгжтэйгээр Монголын цагдаагийн байгууллагын орон нутаг дахь хамгийн ууган, бүтэц зохион байгуулалт, орон тоо, төсвийн хувьд хамгийн томоохон цагдаагийн байгууллага болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна