/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ГАЛТ ЗЭВСГЭЭ БҮРТГҮҮЛЖ, ШИНЭЭР ГЭРЧИЛГЭЭ АВАХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ГАЛТ ЗЭВСГЭЭ БҮРТГҮҮЛЖ, ШИНЭЭР ГЭРЧИЛГЭЭ АВАХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл \ уг галт зэвсгийг хаанаас  хэзээ авсан тухайгаа тодорхой бичих\
2.  2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн/

3. Иргэний үнэмлэхний хуулбар /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

4.  Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

5. Эх сурвалжийн бичиг /буу худалдан авсан бичиг/

6. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/

7. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 8811-3438, 9302-4600/

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд даваа гарагт 14:00-16:00; пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/

9.  Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/

10. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Улаанбаатар банк 2611175861 тоот данс. Хүлээн авагч нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/ 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна