/ Мэдээллийн ил тод байдал / Худалдан авах ажиллагаа / ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019.01.25

 Тендер шалгаруулалтын нэр:”Аймгийн цагдаагийн газарт хурд хэмжигч болон согтуурлын хэмжээ тогтоогч авах”

 

Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-09/2019

 

 

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос”Аймгийн цагдаагийн газарт хурд хэмжигч болон согтуурлын хэмжээ тогтоогч авах” бараа нийлүүлэх гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 600,000/Зургаан зуунмянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 02дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 05 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 Сэлэнгэ аймгийн  Орон нутгийн өмчийн газар

 Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

 Утас:7036-3598, Факс: 7036-3597

Цахим сайт: www.tender.gov.mn

 

2019-01-25 12:01:02

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна