/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР:

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР:

 

     Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж, нөхөх мэргэшлийн шалгалт энэ оны 3 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт дараах ажлын байруудын захиалгыг нээлттэй зарлаж байна. Үүнд: Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, нярав, цагдаа-жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч, хэв журмын цагдаа, харуулын цагдаа.

Ажлын байранд тавигдах шаардлага: 

-Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр их, бага эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 1 жил 6 сараас доошгүй жил ажилласан, биеийн өндөр 168 см буюу түүнээс дээш, эмчлэх үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, 35 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй,

-Няраваар нярав, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 30 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй,

-Цагдаа-жолоочоор 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, В, С ангилалтай, бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй,

-Бичиг хэргийн эрхлэгч-бичээчээр  бичээч, Архивын ерөнхий газрын “Архив, албан хэрэг хөтлөлтийн дамжаа” төгссөн байх, биеийн өндөр 168 см буюу түүнээс дээш, 25 хүртэл насны эмэгтэй,

-Хэв журмын цагдаагаар эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй,

            -Харуулын цагдаагаар бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, хугацаат цэргийн албыг 8 сараас доошгүй хугацаагаар /биеэр/ хаасан байх, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй хүмүүсийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүртгэнэ.

Холбоо барих утас: 99150475, 99083134.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна