/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / Хүний нөөцийн талаар:

Хүний нөөцийн талаар:

Хүний нөөцийн талаар: Тус Цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135, 2018 оны А/197, А/212 дугаар тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Ерөө сум дахь цагдаагийн хэсэг, Алтанбулаг сум дахь цагдаагийн хэсэг, Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс /хэлтэс дотроо Удирдлага, Захиргааны удирдлагын хэсэг, Эрүүгийн цагдаагийн хэсэг, Мөрдөн байцаах хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах хэсэг, Баянгол сум дахь цагдаагийн хэсэг/, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс /хэлтэс дотроо Удирдлага, Эрүүгийн цагдаагийн хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах хэсэг/ гэсэн зохион байгуулалттайгаар батлагдсан.

Батлагдсан орон тоогоор  тус Цагдаагийн газар нь офицер 137, ахлагч 142, энгийн 8 нийт 287 орон тоотой ажиллахаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төвдөө офицер 66, ахлагч 54, энгийн 4, бүгд 124, Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст офицер 41, ахлагч 36, энгийн 2, бүгд 79, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст офицер 21, ахлагч 23, энгийн 2, бүгд 46, нийт 249 алба хаагч тус тус ажиллаж байна.

Нийт бүрэлдэхүүний 221 буюу 88.7 хувь нь эрэгтэй, 28 буюу 11.3 хувь нь эмэгтэй алба хаагч, бие бүрэлдэхүүний 105 буюу 42,2 хувь нь 30 хүртэлх насны, 102 буюу 40,9 хувь нь 31-40 хүртэлх насны, 39 буюу 15,6 хувь нь 41-50 хүртэлх насны, 3 буюу 1,2 хувь нь 51-ээс дээш насны алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд нийт бүрэлдэхүүний дундаж нас нь 35 байна.

Ажилласан хугацааны хувьд: 28 буюу 11,2 хувь нь 1 хүртэл жил, 49 буюу 19,7 хувь нь 1-5 жил, 26 буюу 10,4 хувь нь 6-7 жил, 29 буюу 11,6 хувь нь 8-10 жил, 53 буюу 21,3 хувь нь 11-15 жил, 45 буюу 18,1 хувь нь 16-20 жил, 15 буюу 6,0 хувь нь 21-25 жил, 4 буюу 1,6 хувь нь 26-аас дээш жил тус тус ажиллажээ.

Нийт бүрэлдэхүүний 15 буюу 6,0 хувь нь Хууль зүйн ухааны магистр, 169 буюу 67,8 хувь нь бакалавр, 14 буюу 5.6 хувь нь тусгай дунд, 51 буюу 20,5 хувь нь бүрэн дунд боловсролтой байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна