/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ТОГООЧ ААВ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ТОГООЧ ААВ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ТОГООЧ ААВ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус Цагдаагийн газраас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зөв хооллолт, эрүүл хүнс хэрэглэх болон хоол хийх ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр алба хаагчдын дунд "Тогооч аав" тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг гэрийн даалгавар, нэг, хоёрдугаар хоол, зуушийг өгөгдсөн хоолны материалаар хийж, хоолны орц, амт чанар, төрөл зэргээр дүгнэн шалгаруулав.

Тэргүүн байрт Мөрдөн байцаах тасаг, Дэд байрт Замын цагдаагийн тасаг,
Гуравдугаар байрт Нийтийн хэв журам хамгаалах тасаг тус тус шалгарсан байна.

Тэмцээнд оролцсон тасаг албад, алба хаагчид, зохион байгуулсан Замын цагдаагийн тасаг, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сүхбаатар сумын Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. ДЭЛГЭРЭНГҮЙ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна