/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлье"

"Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлье"

Тус Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа "Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлье" сэдэвт арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумдад ажиллаж, 167 иргэнд "Зөрчлийн тухай хууль", "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь", "Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм", "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үүрэг оролцоо" сэдвээр сургалт зохион байгуулж, "Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлье", "Архидалтаас урьдчилан сэргийлье", "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье", "Хулгайгаас сэрэмжилье" зэрэг 4 төрлийн санамж, сэрэмжлүүлэг 400 ширхэгийг тарааж ажиллалаа.
Мөн тус сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөв. ДЭЛГЭРЭНГҮЙ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна