/ / “Сахилгын зөвлөгөөн”-ийг 2018

“Сахилгын зөвлөгөөн”-ийг 2018

Тус Цагдаагийн газрын 2018 оны 03 дугаар улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр алба хаагчдын оролцоонд тулгуурлан зохион байгууллаа. 
Сахилгын зөвлөгөөнөөр 2018 оны 03 дугаар улирлын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийн, алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсож, цаашид алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, энэ төрлийн зөрчлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний шинэлэг санал, санаачлагыг гаргуулах нь” сэдвээр алба хаагчдыг 4 багт хуваарилан багаар ажиллуулав. 
Мөн “Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж, оюун ухаан, мэдлэг чадвараараа хамт олноо тэргүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Анхбаярыг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
Зөвлөгөөнд оролцсон алба хаагчдаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлэх, хувийн сахилга батыг сайжруулан 2018 оны 04 дүгээр улиралд “Сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон” болох уриалгыг гаргалаа.
Байгууллагын соёл, ажлын үр дүн нь алба хаагчдын хувийн сахилга батаас эхэлнэ.

Алба хаагчдынхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна