/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг”

“Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг”

“Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг ХЦ-ийн 0243-р анги тэргүүллээ
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг угтан Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа цуврал тэмцээн хурандаа З.Төрмөнх агсны нэрэмжит “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнээр үргэлжиллээ. “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн Гарааны өмнөх ажиллагаа, ”Гарааны 10 км-ын марш гүйлт“ гэсэн 2 төрлөөр явагдлаа. Сайханы хөтөлийн доох нь талд болсон “10 км-ын марш гүйлт“ тун сонирхолтой болов. Нэг тасаг 12 гишүүнээс бүрдсэн байх бөгөөд 4 байгууллагын 48 эрчүүд хурд хүч, онч мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Цаг, минут, долиор үзүүлэлтээ хэмжүүлсэн тасгууд Гранат шидэлт, Байр зүйн норматив, Цэргийн ар талын норматив, Тасгийн буудлага, Үйл олноор хөнөөлт зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив гэсэн төрлүүдээр өрсөлдөж дүнгээ гаргасан юм. Ийнхүү “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг ХЦ-ийн 0243-р ангийн тасаг тэргүүллээ. Хоёрдугаар байрт ХЦ-ийн 0101-р анги шалгарч удаах байрыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын баг эзлэв. Үл ялиг ханзарсан ч цасан бүрхүүл бараг л хэвээрээ, өгсөж уруудахаас эхлээд бас ч амаргүй, хаврын салхи үе үе сэрүү татуулан үлээх энэ өдөр эрчүүдийн шөрмөсийг шалгасан өдөр байлаа. Цэргийн хүрээнийхэн энэ л тэмцээнийг хамгийн “ГОЛ” нь шүү дээ гэцгээж баг бүрээ дэмжихээр ирцгээсэн байв. Бүх багийн гишүүд дэмнүүлж дамнуулалгүй бүгд жигдхэн бариандаа орж ирсэн нь бахдам байлаа. / ДЭЛГЭРЭНГҮЙ /

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
    түүхэн замнал
Эрэн сурвалжилж байна