/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

Монгол улсын Их хурлаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдан 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/-ИЙН эх бичвэрийг хүлээн авах, цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутад зохион байгуулав.

Ёслолын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, цагдаагийн газрын ахмад ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мөн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид цагдаагийн тангараг өргөх үйл ажиллагааг зохион явуулав.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай. / ДЭЛГЭРЭНГҮЙ /

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна