/ / ÈÐÃÝÄÈÉÍ ÝÐÕ Ç¯ÉÍ ÌÝÄËÝÃÒ

ÈÐÃÝÄÈÉÍ ÝÐÕ Ç¯ÉÍ ÌÝÄËÝÃÒ

ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ

Ìîíãîë óëñûí Ýð¿¿ãèéí õóóëèéí 111 дүгээр зүйл. Гүтгэх

111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 

            111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Ýð¿¿ãèéí õóóëèéí 252 дугаар зүйл. Зориуд худал мэдээлэх

252.1.Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 

252. 2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Ýð¿¿ãèéí õóóëèéí 254 ä¿ãýýð ç¿éë. Худал мэдүүлэг өгөх

254.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

254.2. Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, хуурамч мэдүүлэг өгсөн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Ýð¿¿ãèéí õóóëèéí 255 äóãààð ç¿éë. Гэрч, хохирогч мэдүүлэг

өгөхөөстатгалзах, зайлсхийх

255.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн, түүнчлэн гэрч, хохирогчийг дуудагдан ирэхэд буюу үнэн зөв мэдүүлэг өгөхөд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

Ìîíãîë óëñûí Çàõèðãààíû õàðèóöëàãûí òóõàé õóóëü З02 дугаар зүйл.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыгүл биелүүлэх,заналхийлэх,

цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгөх

1. Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн  гишүүн  болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

2. Гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол,  гал түймэр  гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад  аюул  тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, гэмт хэрэгтнийг баривчлах, гэмт хэрэг,  захиргааны зөрчил  гарсан тухай яаралтай мэдээллийг цагдаагийн байгууллагад дамжуулахад тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ цагдаагийн эрх бүхий ажилтанд ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

З. Гэмт хэрэг, захиргааны зөрчил,  гал түймэр  гарсан тухай худал мэдээлэл цагдаагийн байгууллагад санаатайгаар өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уул мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж, 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна