/ / Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс

Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс

 

                                           

                                               СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

 

                                                       САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 

                                                               ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

                   

Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1980.06.13-ны өдрийн хэлэлцээрийн дагуу Хөтөл тосгон баригдаж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983.03.12-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Дархан хотын харъяа орон сууц гудамжны 10-р хороо, 1984 оны 01-р сараас Хөтөл тосгон байгуулагдсан юм.

          Хөтөл тосгон байгуулагдснаар 1982 онд хэсгийн   төлөөлөгчөөр дэслэгч О.Самбуу, сэргийлэгчээр Д.Мягмар нар  томилогдсноор анх Цагдан сэргийлэх байгууллагын  үйл ажиллагаа явагдаж  эхэлсэн байна.

          Тосгоны суурь тавигдаж эхэлснээс хойш гэмт хэрэг,  зөрчил ихээр гарах болж, нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлж, цагдаагийн хүн хүчийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан тул 1990 оны 7 дугаар сарын 21- ний өдрийн Улсын  Цагдан  Сэргийлэх Ерөнхий газрын даргын Б/473 тоот тушаалаар Хөтөл хотын Цагдан сэргийлэх группыг өргөтгөж, Цагдан сэргийлэх тасаг болгосон. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 08 -ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын даргын А/219-р тушаалаар "Хэлтэс" болгосон байна.

          Сэлэнгэ  аймгийн  баруун бүсийн таван сумын 975941 га нутгийг хариуцан бүс нутгийн хэмжээнд оршин сууж буй 36 гаруй мянган иргэдэд  цагдаагийн үйлчилгээг хүргэх, тэдний амар амгалан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг  сонирхлыг  хамгаалах, Цагдаагийн байгууллагын үүрэг зорилтыг ханган биелүүлэх  ариун үйлсэд, мэдлэг оюун, бие сэтгэл, авъяас чадвараа дайчлан ажиллаж байна. Хариуцсан бүс нутгийн байгалийн тогтоц нь шүдлэн говь, хээр тал, хангай хосолсон тогтоцтой ба газар тариалан мал аж ахуй түгээмэл хөгжсөн бүс нутаг юм. Зүүн талаараа Дархан-Уул аймагтай 160 км, баруун хойд талаараа Орхон аймагтай 285 км, урд талаараа Төв аймагтай 290 км тус тус хил залган оршдог. Мөн тухайн бүс нутагт Амарбаясгалант хийд болон аялал жуучлал, амралт сувилалын 10 газар үйл ажиллагаа тогтмол явуулж байна.

         Одоо тус Цагдаагийн хэлтэс нь хэлтсийн дарга нэг, эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга нэг, нийтийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч нэг, ахлах мөрдөгч нэг, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан  ахлах мэргэжилтэн нэг, жижүүрийн ахлах офицер нэг, замын цагдаагийн зохицуулагч хоёр, ГБХХГХУС мэргэжилтэн нэг, саатуулах байрны эмч нэг, нягтлан бодогч нэг, мөрдөгч хоёр, эдийн засгийн мөрдөгч нэг,  эрүүгийн мөрдөгч нэг, жижүүрийн офицер дөрөв, хэсгийн төлөөлөгч тав, бичээч, архивч нэг,  цагдаа зохицуулагч хоёр, саатуулах байрны цагдаа дөрөв, мэдээлэл хүлээн авагч цагдаа дөрөв, хамгаалалтын цагдаа нэг, хэсгийн цагдаа зургаа, цагдаа жолоочоор цагдаа хоёр, нярав, цагдаа нэг, Шүүх шүүгчийн аюулгүй байдал хангах хэсгийн байцаагч нэг, хамгаалтын цагдаа нэг, харуулын цагдаа дөрөв, хоёр энгийн ажилтаны бүрэлдхүүнтэйгээр 52 хүний орон тоотойгоор  баруун таван сумыг харьяалан  үйл ажиллагаа явуулж өргөсөн тангараг, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна.

 

        СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН  САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна