/ / ДУЛААНХААН ТОСГОНЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДУЛААНХААН ТОСГОНЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

#Тус Цагдаагийн газраас Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй #Архигүй_орчин_Айдасгүй_гэр_бүл аяны хүрээнд Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "#Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь", "#Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь", "#Архи хүний биед үзүүлэх хор нөлөө", "#Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр чиглэл хариуцсан 4 алба хаагч өртөөчилсөн сургалт, "Архи, тамхи шинэ үеийн сонголт биш" сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт оролцсон ахлах ангийн сурагчдын төлөөлөл
"#Архи_тамхинаас_татгалзаж_хуримтлалыг_тренд_болгоё" уриалгыг гаргаж томчуудад архи, тамхинаас татгалзахыг уриаллаа.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна