/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

 
Тус арга хэмжээг 09 дүгээр сарын 11, 12 ны өдрүүдэд Сургалт, дадлагын төвд нийт 13 хэсгийн төлөөлөгчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээг 8 төрлийн шалгаруулалтаар зохион байгуулахад гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, илрүүлэх арга, тактик, мэдлэг ур чадвараараа бусдыгаа манлайлж тэргүүн байрыг Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнхзул.
Дэд байранд Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхболд.
Гутгаар байранд Ерөө сумын Цагдаагийн хэсгийн Бугант тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Энхбаатар нар шалгарлаа.
амжилттай оролцсон нийт алба хаагчдад Цагдаагийн газрын удирдлагын зүгээс амжилт хүсч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Хилийн цэргийн 0101 дүгээр анги, 0243 дугаар анги, Жолооны “ТАУС” авто сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлье.
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна