/ / Н.МӨНХ-ИТГЭЛ: Сүүлийн гурван жилд зам тээврийн ослын улмаас 1548 хүний амь нас хохирсноос 150 нь хүүхэд байна

Н.МӨНХ-ИТГЭЛ: Сүүлийн гурван жилд зам тээврийн ослын улмаас 1548 хүний амь нас хохирсноос 150 нь хүүхэд байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэлтэй энэ удаад хэрэгжүүлж буй "Яараад яахав дээ" аяны талаар ярилцлаа. 

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэргийг бууруулах зорилготой “Яараад яахав дээ” аян эхэллээ. Энэ жилийн аяны хүрээнд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-Амралт, аялал, зугаалгын улирал эхэлсэн, маргаашнаас эхлэн Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан орон нутгийн замд зорчих, эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тоо нэмэгдэж, үүний улмаас зам тээврийн осол, хэргийн  дуудлага, мэдээлэл өсөх хандлагатай байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр үйлдэгддэг үе буюу 7, 8 дугаар сард энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” соён гэгээрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жолооч, зорчигч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчилан таниулах, зөвлөх,  сэрэмжлүүлэх, туслах нөлөөллийн шинжтэй ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй аюул эрсдэл, ослоос хамгаалахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулахаар тендер зарлаад байна. Энэхүү хяналтын камер ашиглалтад орсноор жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил буурах улмаар хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох зөв дадлыг хэвшүүлэхэд тодорхой эерэг үр дүн, ахиц гарна гэсэн хүлээлт байгаа.

-Зам тээврийн ослоос болж жилд 500 гаруй хүн амь насаа алддаг гэх статистик бий. Осол болох хамгийн том шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж гэмтэн, 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байна. Энэ нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа талаар дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцлон тэмдэглэсэн.

Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын 2017 оны тайлангаас харахад Монгол Улс нь авто замын дэд бүтцийн чанараар дэлхийн 140 улсаас 119 дүгээрт, Азийн орнуудаас авто замын дэд бүтцийн чанараар хамгийн мууд тооцогдсон.

Олон улсын судалгааны байгууллагуудаас зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч, эрсдэлд орж байгаа гол шалтгааны нэг нь “тээврийн хэрэгслийн хурд” хэтрүүлэлтээс болж байнаа гэж тогтоосон. Амьдралын өртөг өндөртэй орнуудад зам тээврийн ослоос шалтгаалсан үхэл 30 орчим хувийг эзэлж байхад бага буюу дунд түвшний орнуудад зам тээврийн ослын 50 орчим хувь нь хурд хэтрүүлснээс шалтгаалан үйлдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлтэй байгаа хэдий ч хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг сүүлийн гурван жилд буюу 2017-2019 оны байдлаар 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн. Энэ бол манай улс шиг цөөн хүн амтай улсад маш өндөр тоо. 

Манай Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хийсэн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд үйлдэгдсэн зам тээврийн ослын 84.9 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 14.4 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, 0.7 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн судалгаа гарсан.

2019 оны байдлаар 15.540 жолооч зам тээврийн осол гаргасан байна. Эдгээр жолооч нарыг жолоо барьсан жилээр нь харуулбал, 27.5 хувь нь 0-4 жил, 30.9 хувь нь 5-9 жил, 16.1 хувь нь 10-14 жил, 21.2 хувь нь 15-19 жил, 3.2 хувь нь 20-24 жил, 0.4 хувь нь 25- 29 жил, 0.4 хувь нь 30-34 жил, 0.2 хувь нь 35-39 жил, 0.2 хувь нь 40-55 жил тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд зам тээврийн осол гаргасан жолооч нарын 78.5 хувь эрэгтэй, 21.5 хувь эмэгтэй жолооч байна.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нь замын хөдөлгөөнд оролцогчийн хариуцлагагүй байдал, жолоочийн хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, хэт ядарсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал хэрэглэхгүй байх зэрэг жолооч, зорчигчийн буруутай үйлдлийн улмаас түгээмэл үйлдэгдэж байна.

-Өнгөрсөн зуны трэнд үг яах аргагүй “Яараад яахав дээ” байсан. Тус аяны хүрээнд 2019 онд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар тус тус буурсан. Тэгвэл энэ жил энэ тоон үзүүлэлтийг хэд болгох зорилт тавиад байна?

-2019 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт 31.524 гэмт хэргийн 1276 нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна. Мөн зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 561 хүн амь насаа алдаж, 3790 хүн гэмтсэн буюу нийт 4351 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Амь насаа алдсан хүний 70 гаруй хувь нь орон нутагт үйлдэгдсэн. Үүнээс харахад орон нутгийн замд осол аваар нийслэлээс их гарч байна гэсэн үг.

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяны хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар тус тус буурсан хэдий ч аян дууссаны дараа энэ тоо буцаад өссөн. Энэ нь манай жолооч нарын өөрсдийн хариуцлага, хандлагын асуудалтай шууд холбоотой.

Цагдаагийн алба хаагч жолооч бүрийн хажууд сууж яваад та бүсээ зүү, хурдаа хас, гэрлээ шилжүүл, гүйцэж түрүлэх үйлдлээ зөв хий, дүрмээрээ яв гээд зөвлөөд байх боломжгүй шүү дээ. Тиймээс аяны хугацаанд нэлээдгүй төсөв хөрөнгө зарж, ажил, арга хэмжээ зохион байгуулан энэ төрлийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлгийг жолооч, зорчигч нарт өгдөг.

Уг нь цагдаагийн байгууллагаас өгч буй энэхүү мэдээллийг жолооч, зорчигч бүр хөдөлгөөнд оролцох соёл болгон төлөвшүүлж, өөртөө дадал, зуршил болговол та өөрөө осол аваарт өртөх, нэг ч гэсэн хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж, нэг ч гэсэн айл элэг бүтэн амьдарч, бяцхан зүрх цохилох нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний төлөө цагдаагийн алба хаагчид маань өөрийн гэр бүлээ умартан иргэн таны төлөө өдөр, шөнөгүй ажилладаг гэдгийг иргэд маань ойлгохыг хүсч байна.  

Хэрэв иргэд, жолооч, зорчигч нар маань цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа энэхүү аяныг дэмжин оролцож, өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг дор бүрнээ хэрэгжүүлж, хичээвэл бид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, нас баралтыг өнгөрсөн оны мөн үеэс илүү буулгах бүрэн боломжтой. Хамгийн гол нь жолооч, зорчигч, иргэн бүрийн хандлага чухал.

С.Баянмөнх Шура-н зураг.

-Коронавирусийн халдварын тархалт дэлхий нийтийг хамраад байгаа эдгээр өдрүүдэд дотоодын аялал жуулчлал их хөгжиж байна. Үүнийгээ дагаад хөдөө орон нутгийг зорих зорчигчийн тоо нэмэгддэг. Тэгэхээр энэ үед ямар арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэдэд анхааруулж хэлэх үгс.

-Дэлхий дахинд тархаад буй коронавирусын халдварын улмаас улс орнуудын иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Мөн энэ аюулт тахлыг даван туулахын тулд бүгд сэтгэл нэгтэйгээр хамтран тэмцэж, бие биедээ тусламж үзүүлэн халамж тавьж, урам хайрлаж байна. Энэ бол дэлхийн өнөөдрийн бодит дүр зураг.

Улс орнуудад гадаадын жуулчид аялах боломжгүй хорио цээрийн дэглэмтэй байгаа. Манай улсад ч мөн адил гадаадын жуулчид ирэхгүй, иргэд гадаад аялах боломжгүй тул дотоодын аялал, жуулчлал ихээр нэмэгдэж, урд жилүүдээс илүү хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс бид энэ удаагийн аянаа “Яараад яахав дээ”+“хайрлая, халамжилъя, санаа тавъя”+“Аюулгүй байдал” гэсэн агуулгаар  зохион байгуулж байгаа. Энэ хэлбэр нь манай аяны лого, бүтээн хүргэж байгаа видео шторк, постер, жолооч, зорчигч нарт зөвлөж, туслах, сэрэмжлүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаар илэрхийлэгдэнэ.

Мөн замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал нь дан ганц жолоочтой хамааралтай асуудал биш бөгөөд зорчигч нарын хариуцлагыг дээшлүүлж, жолооч, зорчигч бие биедээ шаардлага тавих, харилцан хүндэтгэлтэй хандаж биелүүлэх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа.

Энэ дашрамд бидний энэхүү соён гэгээрүүлэх арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа байгууллагууд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлье. Улам илүү дэмжиж, урам хайрлан, хамтран ажиллахыг хүсье. Яараад яахав дээ.

-Ярилцсанд баярлалаа. Аяны ажилд нь амжилт хүсье. 

Arslan.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

King:
165.227.146.32
Wow, amazing blog structure! How long have you been blogging for? you made blogging glance easy. The overall glance of your site is fantastic, as neatly as the content! You can see similar: Spectralex.top and here Spectralex.top
2024-02-09 15:19:52
Mauricio:
51.255.144.9
Howdy! Do you know if they make any plugins to protect against hackers? I'm kinda paranoid about losing everything I've worked hard on. Any suggestions? xnxx videos, indian sex, xnxx, indian sex, indian xxx, xnxx videos, indian xxx, xnxx videos, porn, xxx, indian xxx, indian sex, porn hd, porn videos, xnxx videos, xnxx videos, porn videos, indian porn, xnxx, indian porn, porn hd, indian porn, xnxx videos, porn, sex videos, indian sex, xnxx videos, xnxx videos, xnxx, porn videos, indian sex, porn videos, xnxx, xnxx videos, xxx, porn, indian xxx, xnxx videos, porn videos, indian sex, indian porn, indian sex, xxx, xnxx videos, porn videos, indian xxx, sex, sex, sex videos, indian porn, indian sex, xnxx videos, sex videos, indian xxx, indian sex, xnxx videos, indian sex, indian xxx, indian xxx, sex,
2024-03-29 07:52:01
Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна