ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР #СЭРЭМЖЛҮҮЛЭХ# САМБАРУУДЫГ БАЙРШУУЛЛАА.
#Яараад яахав дээ аян Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд зохион байгуулагдаж байна.
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй #ЯАРААД ЯАХАВ ДЭЭ# аяны хүрээнд Дархан-Уул, Орхон аймгийг холбосон олон улсын чанартай авто замын дагуу зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй 34 цэгт #СЭРЭМЖЛҮҮЛЭХ# самбаруудыг Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран байршууллаа.
ЖОЛООЧ ТА #СЭРЭМЖЛҮҮЛЭХ# САМБАРТ БАЙРШУУЛСАН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦООРОЙ.