/ / ЗОРЧИГЧДЫН ХАЛУУН ХЭМЖИХ ТЕРМОКАМЕРЫГ ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГТ НЭМЖ БАЙРЛУУЛЛАА

ЗОРЧИГЧДЫН ХАЛУУН ХЭМЖИХ ТЕРМОКАМЕРЫГ ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГТ НЭМЖ БАЙРЛУУЛЛАА


Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Манай аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэдийн биеийн байдал хэвийн байна. Алтанбулаг боомтоор 241 тээврийн хэрэгслээр 483 Монгол, 63 гадаад нийт 483 зорчигч орж ирсэн. Үүнээс 483 зорчигчийн биеийн халууныг хэмжин 483 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Алтанбулаг боомтоор орсон нийт зорчигчдод Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид зөвлөмж өгч ажиллаж байна. 171 тээврийн хэрэгслээр 309 Монгол, 71 гадаад нийт 380 зорчигч гарсан. Гарсан нийт 380 зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг хүргүүлсэн.
Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг Сүхбаатар өртөөн дээр 21:30 цагт Монгол 44, гадаад 25 нийт 69 зорчигчтой ирсэн. Сүхбаатар боомтын гарах чиглэлд зөрчил илрээгүй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна