/ / "ЗЭВСЭГ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ДҮНГЭЭР УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

"ЗЭВСЭГ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ДҮНГЭЭР УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Тус Цагдаагийн газар нь улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт бүртгэлтэй байгаа 1110 галт зэвсэг, 9 галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээс 1087 буюу 97,9 хувийг бүртгэж, улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогоор "ТЭРГҮҮН" байр эзэллээ.

Энэхүү арга хэмжээг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад аймгийн болон бүх сумдын Засаг дарга, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа нөлөөлснийг дурьдаж, хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.
Мөн Цагдаагийн газраас "Зэвсэг" тусгай арга хэмжээг энэ оны 1 дүгээр сараас эхлэн зохион явуулж, 2019 онд тооллогод хамрагдаагүй 23 галт зэвсгийг нөхөн тоолох ажил үргэлжилж байна.
Иргэд өөрсдийн гар дээр байгаа нуугдмал, бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг өөрсдөө сайн дурын үндсэн дээр Цагдаагийн газарт авчирсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу галт зэвсгийг гэрчилгээжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна.
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэнийг “Галт зэвсгийн аюулгүй ажиллагааны сургалт”-д заавал хамруулж байна.
Энэхүү сургалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хууль эрхзүйн хичээл, буудлагын болох практикийн хичээл, сургалтыг зохион байгуулж байна.
Мөн хууль, эрх зүйн хүрээнд галт зэвсгийг хэрхэн хадгалах, тээвэрлэх, ашиглах, хэн нэгэнд шилжүүлэх, бүртгүүлэх гэх мэт зааварчилгаа, хууль зүйн мэдлэгийг олгодог.
Тус Цагдаагийн газраас 2019 онд аймгийн хэмжээнд галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг 3 удаа сургалтыг зохион явуулсан.
Энэ төрлийн сургалтын 2020 оны хоёрдугаар сард дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан боловч улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 01-ний дотор галт зэвсгийн татварыг төлсөн байхыг шаарддаг.
Галт зэвсгийн хууль өөрчлөгдсөнөөр Галт зэвсгийн албан татварын тухай хууль мөн өөрчлөгдөж татварын хэмжээ нэмэгдсэн. Өмнө нь 4000, 6000 төгрөг гэсэн хоёр үнийн дүнгээр татвар ногдуулдаг байсан бол шинэчилсэн хуулиар 6.4 мм хүртэл галт зэвсэг эзэмшдэг бол 30 мянган төгрөг, 6.5 мм дээш галт зэвсэг эзэмшдэг бол 60 мянга, үрлэн сумтай галт зэвсэг 30 мянган төгрөг, спорт сургалт болон үзмэр цуглуулгын зориулалттай галт зэвсэг жилийн 15 мянган төгрөгийн татвар төлнө. Мөн цагдаагийн байгууллагаас хөнөөх чадваргүйг нь тодорхойлсон цуглуулгын зориулалттай галт зэвсэгт татвар ногдуулахгүй гэсэн шинэчлэлүүд орсон.
Хууль бусаар сум, галт зэвсэг эзэмшиж байгаад хураалгасан иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Цагдаагийн газарт материалаа бүртгүүлж өгөөгүйгээс болж, шинжилгээнд тэнцсэн, тэнцээгүй эсэхээс үл хамааран ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв рүү улсын орлого болгох, устгалд оруулахаар хүргэгддэг бөгөөд 2019 онд 39, 2020 онд 27 галт зэвсэг тус тус хүргэгдээд байна. Иймээс иргэд маань хууль тогтоомжоо сайтар судлан, сургалтанд идэвхитэй хамрагдаж байхыг хүсье.
Гадаад улс орноос галт зэвсэг худалдан авах тохиолдолд Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөвшөөрөл авах шаардлагатай болохыг анхааруулж байна.

Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна