/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “САР ШИНЭ-2020” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭМЭГДҮҮЛСЭН ХҮЧЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

“САР ШИНЭ-2020” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭМЭГДҮҮЛСЭН ХҮЧЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

Тус Цагдаагийн газраас "Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хэв журмын эргүүлийг нэмэгдүүлсэн хүчээр зохион байгуулан ажиллаж байна.

Эргүүлийн үеэр аймгийн Засаг даргын 2020 оны А/16 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагын цагийн хязгаарлалтад хяналт тавих, үдэш оройн цагаар гадуур явж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.

Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна