/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "САР ШИНЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"САР ШИНЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус Цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн талаар малчдын хотонд очиж, нийт 68 малчин иргэдтэй уулзаж, мэдээлэл хийж, хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Мөн Хилийн 0243 дугаар ангийн 0295, 0282 дугаар салбаруудын алба хаагчдад дээрх хууль тогтоомжийг сурталчилж, мал хулгайлах ялангуяа хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл солилцож, цаашид хамтран зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХАМТДАА.Image may contain: 3 people, people standing, sky, ocean, outdoor and natureImage may contain: 2 people, people standing, sky, ocean and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна