/ / "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?"

"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?"

"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?" АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус Цагдаагийн газраас Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?" асуулт хариултын тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд алба хаагчид Монгол үндэсний дээл, хувцастай оролцож, нээлтийн үеэр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн авъяаслаг сурагчид морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэмцээний нэгдүгээр үеийг "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ", хоёрдугаар үеийг "Даргатайгаа хамтдаа" сэдвээр зохион байгуулав.
Нийт алба хаагчдыг оролцуулсан "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" сэдэвт түүхийн асуулт хариултын тэмцээнд Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Өсөхбаяр мэдлэг, оюунаараа хамт олноо тэргүүлэв.
"Даргатайгаа хамтдаа" сэдэвт тэмцээнд Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баатарзориг, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинтөгөлдөр нар тэргүүллээ.
Түрүүлсэн алба хаагчдыг "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.Сэлэнгэ Цагдаагийн Газар-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна